Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

"МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023/02/08

Мэдээллийн ил тод байдлыг хангах хүрээнд албан хаагчдын үүрэг, хариуцлагыг тодотгож, хуульд нээлттэй байхаар заасан мэдээллийн агуулга, бүрдэл, хэлбэрт тавигдах шаардлага, хугацааны талаарх мэдээллийг танилцуулах зорилгоор "Мэдээллийн ил тод байдлыг хангах нь” сэдвээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас сургалт зохион байгуулан нийт албан хаагчид оролцов.

Сургалтаар "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай" хуульд заасны дагуу ямар мэдээллүүд заавал ил тод мэдээлэгдэх талаар сануулж, тухайн асуудлыг төвийн хүрээнд ямар  мэргэжилтэн ил тод мэдээлж, байгууллагын цахим хуудсанд байршуулж байх талаар мэдээлэл хүргэлээ.