Хүн амын тоо 2018 он
3,238,479
Халдварт өвчин
4,184
Халдварт бус өвчин
286,589

Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх материал

Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг

    Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний дараах баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлнэ. Үүнд:

    § м‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;

    § байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);

    § орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;

    § нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;

    § мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;

    § иргэний үнэмлэхний хуулбар;

    § 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);

    Мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд нөхөн олгоход бүрдүүлэх баримт бичиг

    Мэргэшлийн зэргийн гэрчилгээ нөхөн олгох тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн, ажлын албанд хүсэлт гаргана:

    § мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;

    § мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;

    § иргэний үнэмлэхний хуулбар;

    § мэргэшлийн зэрэг олгосон Эрүүл мэндийн сайдын тушаалын хуулбар / ажлын албаны архив бичиг хэргээс хуулбар үнэн лавлагаа авах /;

    § тэмдэгтийн хураамж  төлсөн төлбөрийн баримт;

    Хүлээн авах байгууллага:   СБД-ийн татварын хэлтэс

    Хүлээн авах банк:               Улаанбаатар хотын банкп

    Дансны дугаар:                     2611192214

    Төлбөрийн хэмжээ:               5000 төгрөг

    Гүйлгээний утга:                    Б.Болд, ТЖ75091463,  ЭМХТ -9086331

    Мэргэшлийн зэргийн гэрчилгээг нөхөн олгож буй тохиолдолд шалгалтад орохгүй ба шинээр олгож буй үнэмлэхний баруун дээд хэсэгт “нөхөн олгов” гэж бичиж, мэргэшлийн зэргийн хүчин төгөлдөр хугацаагаар олгоно.

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна. Эмнэлгийн мэргэжилтэн үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж, шинэ мэргэшил эзэмшсэн тохиолдолд мэргэшлийн зэрэг нь тухайн шинээр эзэмшсэн мэргэшилд хамаарахгүй.

    Мэргэшлийн зэрэг нь дараах хугацаагаар хүчин төгөлдөр байна. Үүнд:

    § ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа нөхцөлд 10 жил;

    § ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй 10 жил ажилласны дараа 1 удаа тухайн мэргэшлийн зэргийг давтан хамгаалах шаардлагатай бөгөөд амжилттай давтан хамгаалсан нөхцөлд тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр цаашид тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд;

    § Зөвлөх зэрэг олгосноос хойш тухайн үндсэн, төрөлжсөн мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд.

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг хүчингүй болгох

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг дараах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгоно. Үүнд:

    § мэргэшлийн зэрэг олгосон мэргэжил, мэргэшлийн чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй, өөр мэргэжил/мэргэшлийн чиглэлээр ажиллаж байгаа тохиолдолд;

    § Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шалтгаанаар;

    § Эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн.

    Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд тавигдах шаардлага

    Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шаардлагыг хангасан байна.

    § улсын бүртгэлийн гэрчилгээ, албан  ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;

    § сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх (татварын тайлангаар баталгаажуулж татвар, нийгмийн даатгал болон санхүүгийн тайлан балансын өр авлагагүйг нотолно);

    § байнгын орон тоо бүхий ажлын албатай байх;

    § тухайн мэргэжил, мэргэшлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтний 51-ээс доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх;

    § тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байх, батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний 60-аас доошгүй хувийг тухайн мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны сургалтад, 30-аас доошгүй хувийг тухайн мэргэжил/мэргэшлийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад жил тутам хамруулдаг байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагатай хамт ажиллагаатай байх;

    § холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх, үүнийг гэрээ, ажлын тайлангаар баталгаажуулсан байх;