Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба
Эс,эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны товч танилцууллага
Донорын тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан бөгөөд хуульд заасны дагуу уг үйл ажиллагааг зохицуулах албыг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “ЭМХТ-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” А/70 дугаар тушаал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар 6 орон тоотой алба байгуулагдсан нь Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба юм.
Энэхүү алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих,
- Тархины үхэл тодорхойлох, амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаар нэгдсэн бүртгэл мэдээллийн сан ажиллуулах,


