МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, ЗААВАР
2021/09/07МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, ЗААВАР( АЖИЛЛАГСАД)
- Шалгалтын бүртгэл 2023 оны I-р улирал
№
Шалгалтын бүртгэл
эхлэх өдөр
Шалгалтын бүртгэл
дуусах өдөр
Шалгалт авах өдөр1 2023.01.17 2023.01.23 2023.01.25-ны өдрийн 10:00 цаг 2 2023.02.07 2023.02.13 2023.02.15-ны өдрийн 10:00 цаг 3 2023.03.07 2023.03.13 2023.03.15-ны өдрийн 10:00 цаг - Бүртгэл заасан хугацаанд 17:30 цаг хүртэл цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын Заавар харах-аар нэвтрэн "Бүртгэлийн заавар", "Шалгалтын заавар"-тай танилцан заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
- Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол түр хүлээх горимд орж шалгалтын өмнө нэгдсэн байдлаар хүсэлт баталгаажна.
- Шалгалтыг тухайн өдөр 10:00 цагаас hr.hdc.gov.mn хаягаар авна
- Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ.
- - Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй.
- Шалгалтын төлбөр төлөөгүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
- 1. Шалгалтын төлбөр 12,000 төгрөг /илүү, дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/
- 2. Хүлээн авах банк: Төрийн сан
- 3. Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
- 4. Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
- 5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/
- Холбоо барих: hr.hdc.gov.mn програм болон шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар ЭМХТ-ийн 11461529 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.
ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД
1.Тэмдэгтийн хураамж 5,000 төгрөг төлнө. /2 жилийн төгсөгч эмч нар 10,000 төгрөг/
2. Хувийн бүртгэлийнхээ Лиценз хэсэгт нэвтэрч төлбөрийн баримтаа хавсарган ЛИЦЕНЗИЙН ХҮСЭЛТ илгээнэ.
3. 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан/. Ар талд нь шалгалт өгсөн он сар , өдөр, овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараа гаргацтай бичнэ.
Цаасаар лиценз олгогдох тул Цээж зураг, Төлбөрийн баримтаа ЭМХТ-ийн 101 тоотод ажлын 5 өдрийн дотор өгнө үү. /Жич шуудангаар явуулж болно /
Тэмдэгтийн хураамжийг ЭМХТ-ийн I,II-дугаар байрны нэг давхарт байрлуулсан төхөөрөмжид карт уншуулж төлж болохоос гадна https://itax.mta.mn вэб сайтруу орж төлбөрийн даалгавар үүсгэн 13-15 оронтой нэхэмжлэлийн
код авна. Код авсанаас хойш 6 цагийн дотор дурын банканд нэхэмжлэлийн 13-15 оронтой дугаарын дагуу
тэмдэгтийн хураамжаа төлнө.
Хэрвээ та цээж зураг, тэмдэгтийн хураамжийн баримт өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ ГАРАХГҮЙ болохыг анхаарна уу..
Сайдын тушаал
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10