Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Бүрдүүлэх материал /Гадаад, Дотоод/

2022/11/07

ГАДААД УЛСАД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭНД ОРОХ ШААРДЛАГАТАЙ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. 1. Эмчлүүлэгчийн эмчилгээний хуудас (онош, оношлогдсон он, сар, өдөр, эмчийн бичлэг, тамга)
  2. 2. Явуулж буй эмнэлэг, багийн тодорхойлолт (тамга, гарын үсэг)
  3. 3. Гадаад улсын хүлээн авч буй эмнэлгийн урилга
  4. 4. Эмчлүүлэгчийн өргөдөл (онош болон яагаад энэ тодорхойлолт авах болсон шалтгаан, яагаад гадагшаа явуулж байгаа шалтгааныг дэлгэрэнгүй бичих)
  5. 5. Донор болох иргэний өргөдөл (донор болох болсон шалтгаан болон эмчлүүлэгчийн ямар хамаатан болсон талаар дэлгэрэнгүй бичиж, сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн эсэхийг дурдах)
  6. 6. Донорын өргөдлийг баталгаажуулсан донорын гэр бүлийн гишүүдийн өргөдөл/захидал, (гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбар)
  7. 7. Эмчлүүлэгч болон донорын хоорондын хамаарлыг нотолсон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн тодорхойлолт, төрөл садны лавлагаа (тус бүрээр нь, аав, ээж, охин, хүү, ах, дүү, төрөл, садан)
  8. 8. Донор болон эмчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар

МОНГОЛ УЛСАД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭНД ОРОХ ШААРДЛАГАТАЙ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. 1. Эмчлүүлэгчийн эмчилгээний хуудас (онош, оношлогдсон он, сар, өдөр, эмчийн бичлэг, тамга)
  2. 2. Эрхтэн шилжүүлэн суулгах багийн  хурлын протокол, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн тодорхойлолт (тамга, гарын үсэг)
  3. 3. Эмчлүүлэгчийн өргөдөл (онош болон яагаад энэ тодорхойлолт авах болсон шалтгааныг дэлгэрэнгүй бичих)
  4. 4. Донор болох иргэний өргөдөл (донор болох болсон шалтгаан болон эмчлүүлэгчийн ямар хамаатан болсон талаар дэлгэрэнгүй бичиж, сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн эсэхийг дурдах)
  5. 5. Донорын өргөдлийг баталгаажуулсан донорын гэр бүлийн гишүүдийн өргөдөл/захидал, (гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбар)
  6. 6. Эмчлүүлэгч болон донорын хоорондын хамаарлыг нотолсон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн тодорхойлолт, төрөл садны лавлагаа (тус бүрээр нь, аав, ээж, охин, хүү, ах, дүү, төрөл, садан)
  7. 7. Донор болон эмчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар