Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Албан хаагчдийг томуугийн вакцинд хамрууллаа.

2023/01/04

Томуугийн А болон В хүрээний вирусээр үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-д үйдвэрлэсэн дөрвөн цэнт вакцинд албан хаагчдаа хамруулах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

Улирлын томуугийн эсрэг энэхүү дөрвөн цэнт вакцин нь 2022/2023 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэгтөрөгчийг идэвхгүйжүүлж гаргаж авсан, ДЭМБ-ын итгэмжлэл авсан вакцин юм.  Вакцинжуулалтад тус төвийн албан хаагчид болон ар гэрийн нийт 67 хүн хамрагдлаа.