Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ОРОН НУТГИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

2022/12/07

Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдэд зонхилон тохиолдох халдварт бус өвчний үеийн уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, түүнчлэн уламжлалт анагаах ухааны салбарын бодлого, эрхзүйн орчин, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар цогц мэдлэг олгох, эмнэл зүйн ур чадварыг сайжруулах сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын Уламжлалт анагаах ухааны 250 эмч, мэргэжилтнүүд, удирдах түвшний менежерүүд хамрагдаж байна.

2021 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 58.7 мянган ажиллагсад байгаагаас 1142 нь Уламжлалт анагаах ухааны эмч байна. Үүнээс 512 нь 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагад, 630 нь Улаанбаатар хотод ажиллаж байна.

Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг өнөөгийн байдлаар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт ухааны төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд зэрэг улсын байгууллагууд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад амбулаторийн кабинет, тасаг нэгжийн түвшинд үзүүлдэг.