Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт эхэллээ

2022/09/24

Үндсэн мэргэшлийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өнөөдөр буюу 9 дүгээр сарын 24-ны өдөр 08:00 цагт эхэллээ.

Шалгалтыг танхимд цахим хэлбэрээр авч байгаа бөгөөд шалгуулагч шалгалт дуусмагц өөрийн дүнг харж байгаа юм.

Одоогийн  буюу 13:00 цагийн байдлаар Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалт өгөхөөр хүсэлт илгээсэн  Дотрын анагаах ухаан судлал – 175, хүүхэд судлал – 72, арьс судлал-80, эмнэлзүйн эмгэг судлал-41, сэтгэц судлал-18, мэдээгүйжүүлэг судлал-37, мэс засал судлалаар 72 нийт 495 эмч элсэлтийн шалгалт өгөөд байна.

Шалгалтын дүн төвийн www.hdc.gov.mn цахим хуудсанд шууд байршиж байна.