Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” цахим сургалтыг зохион байгууллаа.

2022/09/15

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтан 1 багц цаг олгох “ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Эмийн аюулгүй байдалд эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоо” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, АУ-ны доктор, дэд профессор М.Эрдэнэтуяа, “Эмийн эмчилгээнд тавигдах хяналтын асуудалд” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн, “Эмийн шалтгаант эмгэгүүд, авах арга хэмжээ” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа, “Эмнэлгийн эм зүйн албаны сайн туршлага, эмнэл зүйн эм зүйчийн үүрэг оролцоо” сэдвээр Монгол-Японы эмнэлгийн эм зүйн албаны дарга, ЭЗУ-ны магистр Н.Нарангарав нар хичээл орлоо.

Уг цахим сургалтад 980 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

+3