УДИРДЛАГЫН ТҮВШИНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022/05/13Монгол Улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулахад чиглэсэн богино хугацааны сургалт хийх, хамтарсан судалгаа шинжилгээний ажил, хагалгаа, эмчилгээ, хурал, семинарыг зохион байгуулахаар 2021 оны 10 сард ЭМХТ, БНСУ-ын Сүнчинхян эмнэлэг хооронд Хамтран ажиллах санамж бичгийг байгуулж танхимын сургалтад 393, цахим сургалтад 456 эмч эмнэлгийн мэргэжилтнийг хамруулаад байна.
Тус хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Сүнчинхян эмнэлгийн удирдлагын баг Монгол улсад 3 өдрийн хугацаатай айлчиллаа. Энэхүү айлчлалаар Монгол улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тэргүүлэх чиглэлээр хамруулах, зочин профессор хөтөлбөрийн үргэлжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг тодорхой болгон, өргөн хүрээг хамруулахаар тохиролцлоо.