Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

"Нярайн зүрх уушгины амилуулах тусламж" сургалт зохион байгууллаа

2021/11/09

Эрүүл мэндийн яам, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Нярайн зүрх уушгины амилуулах тусламж" сургалтыг Нийслэлийн Амгалан амаржих газар дээр зохион байгууллаа.

Сургалтыг АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш З.Гэрэлмаа, Б.Баясгалантай болон НААГ-ын Нярайн тасгийн эрхлэгч Л.Тунгалаг нар удирдан явууллаа.