Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

UPTODATE ЦАХИМ ПЛАТФОРМЫН СУРГАГЧ БАГШ НАРЫН МЭДЛЭГ БАТАТГАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021/05/13

Эрүүл мэндийн хөгжлийн төв,  UpToDate-ийн  албан ёсны эзэмшигч Woltеrs Kluwer компани хамтран  өнөөдөр  цахим платформын сургагч багш нарын давтан сургалтыг Zoom-ээр зохион байгууллаа. Сургалтад 17 сургагч багш хамрагдсан. Сургалтын үеэр Монгол эмч нарын UpToDate-ийн хэрэглэглээний байдал, хэрэглэгчийн мэдээллийн баталгаажуулалт,  хэрэглээнд шинээр нэвтэрсэн дуу хоолойгоор мэдээлэл хайх, өвчний алгоритмын, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор үйлчлүүлэгчдэд зориулсан видео контент, лабораторийн шинжилгээний үзүүлэлтийн дагуу хайлт хийх хэсэг зэрэг шинэ мэдээллүүдийг танилцууллаа.