Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАКАТОН” БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2024/06/27

ЦХХХЯ, ЭМХТ, ЖАЙКА ОУБ, МТҮП хамтран зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын хакатон"-ны бүртгэл эхэллээ.

Тэмцээн нь хувийн хэвшлийн компаниудад төрд буй мэдээллийг бизнесийн зорилгоор үр дүнтэй ашиглах боломжийг олгосноор Монгол Улсын эрүүл мэнд, эмнэлгийн салбарт нээлттэй инновацийг дэмжин, тус салбарын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Бүртгэл 8 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үйл ажиллагаа 9 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд  Мэдээлэл, Технологийн Үндэсний паркт болно.

Оролцогчдод Эрүүл мэндийн салбар болон салбар дундын туршлагатай зөвлөх/ментор/-үүд технологи, бизнесийн зөвлөгөө өгнө.

Дараах өгөгдлүүдийг ашиглаж болно. 

  • 1313.mn зэрэг төрөл бүрийн нээлттэй мэдээллийн портал дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэл эсвэл эрүүл мэндийн яамнаас хакатонд зориулан тусгайлан бэлтгэсэн мэдээллийг заавал ашиглах.
  • Оролцогч багууд өөрсдийн эзэмшиж буй мэдээллийг ашиглаж болно. (Мэдээллийн нууцлалын үүднээс ашиглах шийдвэрийг тухайн компани олгоно).
  • Хөгжүүлэлтэд ямар ч орчин ашигласан болно.
  • Нээлттэй өгөгдлийн жагсаалтаас бусад энэ төрлийн төрд байгаа өгөгдлийг ашиглах шаардлагатай тохиолдолд тухайн баг бүртгүүлэхээс өмнө зохион байгуулагчидад хүсэлт гаргана. Зохион байгуулагчдын зүгээс тухайн мэдээллийг хуваалцах боломжгүй тохиодолд хариултыг хүсэлт гаргасан багт өгнө.

Тэргүүн байранд орсон 1-2 багт санаагаа бодит бизнес болгох  санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Доорх холбоос эсвэл QR кодыг ашиглан бүртгэлийн маягтыг бөглөсний дараа бизнес санаагаа тайлбарласан материалаа (PPT) доорх хаягаар илгээнэ үү.

URL: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdkdfCzcXs9XbsaLidHFO6-jhW5EWbkRlLH2Nid3f0KOC1qwQ/viewform

E-mail:

tungalag@mddc.gov.mn

Та бүхэн идэвхтэй оролцоорой.