Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Магадлан итгэмжлэлийн шинжээчийн сонгон шалгаруулалт явагдаж байна

2024/06/26

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/412 дугаар тушаалаар Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам шинэчлэгдэн батлагдаж, уг журамд зааснаар шинжээчид  тавигдах шалгуур хангасан нэр дэвшигчтэй ярилцлага, ур чадварын үнэлгээг зохион байгуулахаар заасан.

Шинжээч сонгон шалгаруулах зарыг нээлттэй зохион байгуулан, Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/74 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамж батлагдсан.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 126 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлсэнээс шалгуур хангасан 94 нэр дэвшигч ур чадварын үнэлгээнд хамрагдаж байна.         

Ур чадварын үнэлгээг:

  • - Эрүүл мэндийн салбарын тогтолцоо, магадлан итгэмжлэл, тусламж үйлчилгээний чанарын талаарх ойлголт
  • - Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвар
  • - Удирдан зохион байгуулах чадвар
  • - Илтгэх ур чадвар
  • - Компьютерийн хэрэглээний чадвар гэсэн чиглэлээр үнэлгээг зохион байгуулж байна.

Сонгон шалгаруулах ажлын хэсэгт ЭМЯ, ЭМХТ, Чанар аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөл, Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн чанарын алба хамтран ажиллаж байна.