Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/06/22

Тус төвөөс 2023 оноос эхлэн дотоод аудит, эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Энэ удаад Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас “Дотоод хяналт Танд хэрэгтэй юу” сэдвээр нийт албан хаагчдад чиглэсэн сургалт зохион байгуулж, байгууллагын түвшинд өмнө нь тодорхойлсон эрсдэлийг үнэлэх, хэмжих, хяналтын тогтолцоогоор эрсдэлийг хэрхэн бууруулах аргачлалын талаар ойлголт өгч, яагаад дотоод хяналт хэрэгтэй, түүний тогтолцоонд ажилтны бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон.

Сургалтыг АНУ-д төвтэй Institute of Internal Auditors байгууллагын албан ёсны салбар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбооны үүсгэн байгуулагч, сургагч багш П.Гантуул удирдан явууллаа.