Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН 2024 ОНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024/06/21

Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан /hr.hdc.gov.mn/ программаар 2024 оны 06 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Дорноговь,  Дархан-Уул, Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн салбар сургууль дээр танхимаар амжилттай зохион байгууллаа.

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг 2024 онд нийт 3801 төгсөгч төгссөнөөс тус шалгалтад 3089 төгсөгч оролцож, хамрагдалтын хувь 81,5% байлаа.
  • Шалгалтад хамрагдсан төгсөгчдийн 52.2% буюу 1612 эмнэлгийн мэргэжилтэн 70 буюу түүнээс дээш оноо авч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах эрхтэй боллоо.
  • Хамгийн өндөр үнэлгээг АШУҮИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн Эм найруулагчийн ангийн төгсөгч М.Бексултан, АШУҮИС-ийн МАУОУС-ын Уламжлалт анагаах ухааны их эмчийн ангийн төгсөгч Ц.Анударь нар авлаа.
  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулиудыг төгсөгчдийн амжилтаар  жагсаахад АШУҮИС 62,5 хувийн амжилттайгаар эхний байранд жагслаа. 
  • Төгсөгчдөөс 348 нь  эрүүл мэндийн салбарт өмнө нь ажиллаж байгаад бусад чиглэлээр дахин мэргэжил эзэмшиж байгаа бол 138 эмнэлгийн мэргэжилтэн өмнөх мэргэжлээрээ шаталсан сургалтад хамрагдсан байна.