Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

"Харилцан суралцах аргазүй" сургалт зохион байгуулж байна.

2024/06/19

 ''ХАРИЛЦАН СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ'' сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын судалгааны алба, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш нартай хамтран мэргэжилтнүүдийн судалгаа хийх арга зүйн мэдлэг чадварыг сайжруулах, шинээр мэдлэг олгох болон судалгаа, эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулах, онол практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, судалгаа шинжилгээ хийх чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна. 

Сургалтад төвийн 25 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд "Эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээ, түүний ач холбогдол",  "Судалгааны хэв шинж, судалгааны тухай ойлголт, түүний үе шат, аргачлал",  "Дескриптив болон агшингийн судалгаа, судалгааны загвар сонголтын дараалал", "Судалгааны төсөл бичилтийн загвар, системийн хэрэглээ" сэдвүүдээр хичээл орж байна.