Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Азийн хөгжлийн банк, ЭМЯ, ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна

2024/06/13

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Азийн хөгжлийн банк, ЭМЯ, ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрээр дамжуулан эрт ирүүлэх зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулж, сургагч багш бэлдсээр байна.

Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс эхлэн өсөлт, хөгжлийг хянаж, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд бага балчир насанд нь зохих тусламж, үйлчилгээг үзүүлснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломжтой.

Иймд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ЭХЭМД-ийг зөв ашиглах, мөн “Монгол хүүхдийн хөгжлийг үнэлэх түргэвчилсэн үнэлгээ”-г (MORBAS) хийж хэвшүүлэх, улмаар хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг үндэсний сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд 15 аймгийн эмч нарыг бэлтгэсэн бол 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Архангай, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Өмнөговь аймгийн тус бүр 5 анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг чадавхжуулж, сургагч багшаар бэлтгэлээ.