Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэгч байгууллагын зөвлөлдөх 3-р уулзалт танхимаар болон цахимаар зохион байгуулагдлаа.

2024/06/12

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн 1-р үе шатыг  2015-2020 онд амжилттай хэрэгжүүлсэн.

“Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн II үе шат 2021-2024 онд үргэлжилж хэрэгжээд энэ оны 12-р сард дуусахаар ажиллаж байна.

Төслийн эдгээр үе шатуудыг амжилттай хэрэгжүүлж бид эмнэл зүйн сургалт удирдах “Сургагч багш бэлтгэх тогтолцоог бий болгож, үндэсний чиглүүлэгч багш нар бие даан сургалтыг удирдан явуулдаг болсон, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг 2018 онд орон нутагт Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд анх удаа зохион байгуулж эхэлсэн.

Улмаар уг сургалтыг өргөжүүлэн 2021 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, 2022 оноос Дорнод, Ховд, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд буюу нийт 8 байгууллага явуулж байсан бол 2023 онд 7 байгууллага (Булган, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ) нэмэгдэж одоогийн байдлаар Бүсийн оношилгоо эмчилгээний 5 төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг болон АШУҮИС гэх мэт  нийт 15 байгууллага болж өргөжсөн байна. 

Жайка ОУБ-ын дэмжлэтэйгээр бид өмнө нь анхны зөвлөлдөх уулзалтаа 2023,  оны 6-р сард Улаанбаатар хотод зохион байгуулж сургалт эрхлэх байгууллагын сургалтын чанар, тогтвортой байдлыг хангахад сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нарыг чадавхижуулах, харилцан туршлагаа хуваалцаж, сургалт зохион байгуулахад үүсч буй бэрхшээл, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож туршлага хуваалцаж, харин 2024 оны 3-р сард Орхон БОЭТ дээр зохион байгуулсан уулзалтаар сургалт эрхлэх байгууллага дээр орны дэргэдэх эмнэл зүйн сургалт хэрхэн явагддаг, багш суралцагчаа хэрхэн ямар аргаар үнэлдэг, тэдний хамтын ажиллагаа, сургалтын алба болон хяналтын зөвлөлийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг бодитоор харж туршлагаа хуваалцаж сургалтыг цаашид чанартай, тогтвортой явуулахад юунд анхаарах гэх мэтчилэн туршлага судлах чадавхиж зөвлөлдөх уулзалтуудыг хийж байсан.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Япон улсад зохион байгуулагдсан “Ерөнхий мэргэшил судлалын сургалтын чанарын тогтолцоог бэхжүүлэх” сургалтад хамрагдаад ирсэн мэргэжилтнүүд Японы сургалтын тогтолцооны талаар сурч мэдсэн зүйлээ бусдадаа хуваалцаж цаашид сургалтаа тогтвортой, чанартай явуулахад хүн бүрийн үүрэг орлцооны талаар та бүхэнд танилцуулах гэж байна.

Мөн энэхүү уулзалтад Сургалтад Жайкагийн төслийн нэгж, сургалт эрхлэх Орхон, Дорнод, Ховд, Өвөрхангай, Өмнөговь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, УГТЭ, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Булган, Хөвсгөл аймгийн НЭ, Баянгол, Налайх дүүргийн ЭМТ, СХНЭ, ТТАХНЭ, ЦТЭ, сургалт эрхлэхээр бэлтгэл хийж байгаа ХУДНЭ, ТЗНЭ, Архангай, Дархан, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, сургалтын албаны дарга, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багшийн төлөөлөл болох нийтдээ 50 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцлоо.