Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024/06/10

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, ЭМХТ, аймгийн Эрүүл мэндийн  газруудтай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт 2024 оны 6 дугаар сарын 6-нд Төв аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид,  ахмад ажилтан зэрэг 500 гаруй хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах, тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар тодорхой мэдээлэл авсан.

    Сургалтыг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нээж, мэндчилгээ дэвшүүлэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт”, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдэвт илтгэл тавьж, Цахим засаглал, манлайлал, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад танилцуулсан.