Дундговь аймагт сургалт зохион байгуулж байна
2024/04/25Тус төвөөс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "СТРЕПТОКОККИЙН АНГИНА, ФАРИНГИТ, ХЭРЭХ ӨВЧИН, ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛОХ ЧАДАВХИ ОЛГОХ" үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 3 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулж, 21 аймгаас нийт 35 сургагч багш бэлтгэсэн.
Бэлтгэгдсэн сургагч багш нар аймгийнхаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт хүүхдэд тохиолдох А бүлгийн β-стрептококкийн гаралтай ангина, фарингитын оношилгоо, эмчилгээ; хүүхдийн хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт; хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн оношилгоо, эмчилгээний заавар, зөвлөмжийн дагуу сургалт зохион байгуулж, ЕБС-ын 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг түргэвчилсэн оношлуулаар эрт үеийн оношилгоонд хамруулах юм.
Энэ сарын 24,25-ны өдрүүдэд дээрх сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, чих хамар хоолойн эмч нар, 15 сумын Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл, ЕБС-ийн эмч, нийт 46 эмнэлгийн мэргэжилтнийг хамрууллаа.