Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” сэдэвт сургалт боллоо

2024/04/16

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” сэдэвт сургалт өнөөдөр буюу 4 дүгээр сарын 16-ны өдөр боллоо.

Сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-ын захирал Т.Батбилэг нар үг хэлж сургалтын зорилго, зорилтыг танилцуулан, оролцогчдод амжилт хүслээ.

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 110 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Энэхүү сургалтад 

- “Цахим эрүүл мэндтэй холбоотой шинээр батлагдсан хууль эрх зүй, журмын танилцуулга”, Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, 

- “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээлэл технологийн албаны чиг үүрэг”,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээлэл технологийн албаны дарга Б. Доржмягмар,

- “Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны Health-ESB танилцуулга” Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-ын захирал Т.Батбилэг нар мэдээлэл хийсэн бол Систем хөгжүүлэгч байгууллагууд өрхийн  эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд зориулсан системийн танилцуулга хийлээ.