Гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна
2024/04/11Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд энэ оны эхний улиралд л гэхэд гурван "Хамтран ажиллах санамж бичиг" байгуулаад байна.
Энэ удаад төвийн захирал Б.Нарантуяа, Бүгд найрамдах Солонгос улсын КИМС хүүхдийн хөгжлийн төвийн дарга Ким Ён Ин нар "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.Уг санамж бичгийн хүрээнд хүүхдийн эмч нарын төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж, туршлага солилцох юм.