Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2023/05/29

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг 5 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын ордны Их засаг танхимд боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх Ж.Чимгээ, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, Үр шилжүүлэн суулгах болон нүдний хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.


Хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхахгүй, авлагагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж байна.