Магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхижуулах сургалт болж байна
2023/05/18Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхижуулах сургалтыг Магадлан итгэмжлэлийн албанаас 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтад ЭМС-ын 2023 оны 5дугаар сарын 02-ны өдрийн А/158 тоот тушаалаар томилогдсон Магадлан итгэмжлэлийн 46 шинжээч хамрагдаж байна.
Эхний өдрийн сургалтаар
- “Эду мед” чанар итгэмжлэлийн институтийн гүйцэтгэх захирал, олон улсын тэргүүлэх аудитор Д.Дуламсүрэн “Олон улсын Магадлан итгэмжлэл, шинжээчийн эзэмших ур чадвар”,
- ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны өргөдөл гомдол хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг “Харилцаа-хандлага-шинжээчийн ёс зүй”, “Шинжээчийн биеэ авч явах соёл” ,
- ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга Н.Сэвжид “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны хөгжил, өнөөгийн байдал”,
- ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл “Магадлан итгэмжлэлийн шинжээч, тэдний эрх, үүрэг, хариуцлага”, “Хүний нөөцийн хангалтыг MNS стандарттай харьцуулан гаргах нь”, “ Тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтүүд”,
- ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг “Эрүүл мэндийн байгууллагын Зөвлөмж, дүгнэлт боловсруулах нь”,
- ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Б.Мөнхбат “Эрүүл мэндийн байгууллагын зурган танилцуулга, хөндлөн танилцуулга боловсруулах нь”, “Магадлан итгэмжлэлийн цахим системд ажиллах аргачлал” сэдвүүдээр тус тус мэдээллээр хангалаа.