Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Архивын сан хөмрөгийн нөхөн баяжуулалт хийлээ.

2023/05/17

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулинд заасны дагуу тус төвийн 2011-2015 оны түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий 304 хадгаламжийн нэгжийг Үндэсний төв архив, Түүхийн баримтын архивт хүлээлгэн өгч, архивын сан хөмрөгийн нөхөн баяжуулалт хийлээ.

Мөн Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн болон асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, цаасан болон цахим архивын ажлын арга зүй, зохион байгуулалт, хадгалалт хамгаалалт, ашиглалттай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө авлаа.