"Эрүүл мэндийн статистик мэдээлэл дамжуулах систем"-тэй болно.
2023/05/17Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийн чанарыг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд статистикийн мэдээлэл дамжуулах системийг ашиглах, оролцогч байгууллагуудын чадавх, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллахаар өнөөдөр /2023 оны 5 дугаар сарын 17/ Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-тай “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлуудын үр дүнд “Эрүүл мэндийн статистик мэдээлэл дамжуулах систем”-ийг ашиглан статистик мэдээллийг байгууллагууд бүрэн солилцдог болж, урсгал, бүрэн бүтэн байдал сайжирч, хугацааны хоцрогдол арилан мэдээлэгчийн ачаалал буурна.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын өгөгдлийн нэгдсэн дүн шинжилгээний сан үүсэх юм.