Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАРЫН ШАТЛАЛ” -д Та саналаа ирүүлнэ үү.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд “СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАРЫН ШАТЛАЛ”-ын төслийг боловсруулан гаргаад байна.

Энэхүү ур чадварын шатлал нь нэг талаас сувилагч мэргэжилтэн нь өөрөө өөрийнхөө ур чадварын түвшинг тодорхойлох, ажлаа хийнгээ ажлын байран дээрээ тасралтгүй суралцах, өөрийгөө үнэлэх, хөгжүүлэх, нөгөө талаас эрүүл мэндийн байгууллага нь дэмжлэг үзүүлэн хамтран ажилласнаар сувилахуйн салбарын хөгжилд ахиц дэвшил гарах төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах, нийгэмд сувилагч мэргэжилтний нэр хүндийг өсгөх ур чадварыг нь хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх тогтолцоог бий болгох эрх зүйн суурь баримт бичиг болох юм.

Та бүхэн саналаа 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр narantsetsegu@hdc.gov.mn хаягаар ирүүлж хамтран ажиллана уу. Баярлалаа.

Сувилагч мэргэжилтний ур чадварын шатлалыг ашиглах гарын авлага. Энд дарж үзнэ үү

Сувилагч мэргэжилтний ур чадварын шатлалын төсөл. Энд дарж үзнэ үү