ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ 2022 ОНД
2023/01/12Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээр 2022 онд 60 тархины үхэлтэй боломжит донор илрүүлэн, 13 гэр бүлтэй уулзалт зохион байгуулж, 4 гэр бүлээс донор болгох зөвшөөрөл авч, 4 хүнд бөөр, 2 хүнд элэг, 16 хүнд шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай зохион байгуулан 6 хүнд амьдрал бэлэглэж, 16 хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байна.
Манай оронд өнөөдрийн байдлаар УНТЭ-т 294 бөөр, 188 элэг, 29 ясны чөмөг үүдэл эс, 150 гаруй шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээ, ХСҮТ-д 73 элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна.
Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь 2018 онд Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсны хүрээнд байгуулагдсан бөгөөд “Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж, бодлого, арга зүйгээр хангах, хяналт тавих, үр дүнг тооцох” үндсэн чиг үүргийн хүрээнд 6 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29