УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2023/01/03Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Улаанбаатар хотод тусламж үйлчилгээ үзүүлж буй улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны эмч нарт зориулан мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалтыг 2023 оны 1 сарын 03 – 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Уг сургалтын нээлт өнөөдөр боллоо. Сургалтын нээлтэд ЭМХТ-ийн захирал, АУ-ны доктор, ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Зөвлөх зэргийн эмч Б.Нарантуяа, Монг Эм эмнэлгийн зөвлөх АУ-ны доктор, профессор, МУ-ын Хүний гавьяат эмч, Зөвлөх зэргийн эмч З.Мэндсайхан болон цахимаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны дарга Чин Сарна, Судалгааны тасгийн дэд эрхлэгч Си чэн, сурталчилгааны тасгийн эрхлэгч Гоу Шу Фон, Өвөр Монголын Ангаах ухааны их сургуулийн Монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн захирал Сүн Лин нар оролцож сургалтын ач холбогдлын талаар мэдээлэл хийж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтаар зонхилон тохиолдох халдварт бус өвчний үеийн уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, заслын чиглэлээр гадаад орны туршлагыг судлах, эмч нарын эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд нийслэлийн улсын болон хувийн хэвшлийн Уламжлалт анагаах ухааны 150 эмч оролцож байна.
Уг сургалтыг онол, эмнэл зүйн дадлага хосолсон хэлбэрээр БНХАУ-ын Өвөр монголын Олон Улсын Монгол эмнэлгийн эрдэмтэн, багш, судлаач, Эмнэл зүйн сургагч багш нар удирдан явуулна. Уламжлалт анагаах ухаан эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтад хамруулах, эмнэл зүйн судалгаа шинжилгээ хийх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгтэй 2017 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна.
2022 онд 21 аймгийн уламжлалт анагаах ухааны эмч нарт эмнэл зүйн ур чадварыг сайжруулах зорилгоор дотоодын эрдэмтэн, судлаач, Эмнэл зүйн сургагч багш нартай хамтран сургалт зохион байгуулан нийт 250 гаруй эмч нар оролцож мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29