ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ЭМНЭЛЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024/11/13Тус төвөөс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2 удаагийн Томуу, төст өвчний эмнэлзүйн цахим сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт дараах сэдвийн хүрээнд явагдлаа. Үүнд:
• Томуу, томуу төст өвчний эмнэлзүйн зааврын танилцуулга, эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж- А.Оюунчимэг, ЭХЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын албаны дарга
• Хүүхдийн хатгалгаа оношилгоо, эмчилгээнд анхаарах асуудал- Б.Ариунхишиг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтний эмгэгийн тасгийн эрхлэгч
• Томуу, томуу төст өвчний үеийн хүндрэл, хүндрэлийн менежмент- Р.Батсолонго, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч
Сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 380 гаруй эмч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 84 хүүхдийн эмч хамрагдлаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29