Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

“Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт боллоо

2024/11/13

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн 1-р үе шатыг  2015-2020 онд, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн II үе шатны төслийг 2021-2024 онд үргэлжилж хэрэгжээд энэ оны 12-р сард дуусахаар ажиллаж байна.

Төслийн эдгээр үе шатуудыг амжилттай хэрэгжүүлж бид эмнэл зүйн сургалт удирдах “Сургагч багш бэлтгэх тогтолцоог бий болгож, үндэсний чиглүүлэгч багш нар бие даан сургалтыг удирдан явуулдаг болсон, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг 2018 онд орон нутагт Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд анх удаа зохион байгуулж байсан бол 2021 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, 2022 оноос Дорнод, Ховд, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд буюу нийт 8 байгууллага явуулж байсан бол 2023 онд шинээр 7 байгууллага (Булган, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг) нэмэгдэж одоогийн байдлаар Бүсийн оношилгоо эмчилгээний 5 төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг болон АШУҮИС гэх мэт  нийт 15 байгууллага болж өргөжсөн байна. 

Ерөнхий мэргэшил судлал сургалтыг орон даяар түгээн дэлгэрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагыг нэмэгдүүлэх, сургалт эрхлэх байгууллагын сургалтын чанар, тогтвортой байдлыг хангахад сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нарыг чадавхижуулах, харилцан туршлагаа хуваалцаж, сургалт зохион байгуулахад үүсч буй бэрхшээл, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож шинээр сургалтын эрх авах гэж буй байгууллагуудад туршлага хуваалцах зорилгоор төслийн багтай хамтран ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтаар Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сургалтын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ойролцоох аймгийн Нэгдсэн эмнэлгийг төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болгоход бэлтгэл хангуулах зорилгоор сургалтын албаны бүтэц, сургалтын явц, сургалтын төлөвлөгөө, тойролтын хуваарь хэрхэн боловсруулах арга, Сүлжээ эмнэлгийг хэрхэн сонгох, хамтарч ажиллах, тэдний үүрэг, ач холбогдол,  орны дэргэд хэрхэн сургалтаа явуулах, суралцагчийн хэрхэн чиглүүлэх,  сургалтын хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа, суралцагч эмчийн портфолио хөтлөлт, түүний ач холбогдлын талаар шинээр сургалт эрхлэх байгууллага болохоор бэлдэж байгаа байгууллагуудад танилцуулах, туршлага судлуулах, эмнэлзүйн сургагч багш нарын зааж чиглүүлэх арга зүйг сайжруулж чадавхижуулах зорилготой зохион байгуулж байна.

Энэ удаагийн туршлага түгээх уулзалтад “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн захирал Б.Дашжанцан, ЭМХТ болон Өвөрхангай аймгийн БОЭТ, Архангай, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, сургалтын албаны дарга, арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нарын төлөөлөл бүхий нийт 30 гаруй хүн оролцож байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд Жайка төслийн баг болон Өвөрхангай аймгийн БОЭТ хамтран ажиллаж байна.

Туршлага түгээх зөвлөлдөх уулзалт амжилттай үргэлжилж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар