ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЯВЦЫН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
2024/11/13Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд жил бүр явцын хяналт үнэлгээ хийж арга зүйн зөвлөмж өгдөг.
Тус төвийн захирлын 2024 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэгдсэн удирдамж, хуваарийн дагуу энэ оны эхний хагас жилд мэргэшүүлэх сургалт эрхлэх 24 байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт үнэлгээ хийлээ.
Хяналт үнэлгээний дүнг Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2024 оны 1 дүгээр хурлаар хэлэлцэж, сургалт эрхлэх 24 байгууллагын үндсэн мэргэшлийн 44, төрөлжсөн мэргэшлийн 97 чиглэлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэлээ.
Хурлаар сургалт эрхлэх байгууллагын явцын хяналтын тайлан, нэгдсэн зөвлөмжийг сургалт эрхлэх байгууллагад хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч, зөвлөмжийн биелэлтэд эргэн хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29