Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

НУРУУНЫ ХҮНД ХЭЛБЭРИЙН МУРИЙЛТ, ХҮҮХДИЙН ДЭЭД БОЛОН ДООД МӨЧДИЙН ХҮНД ХЭЛБЭРИЙН ТӨРӨЛХИЙН СОГОГИЙГ ЭХ ОРОНДОО ЭМЧИЛДЭГ БОЛНО

2024/10/22

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон Нурууны хүнд хэлбэрийн мурийлт болон хүүхдийн дээд, доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согог өвчнүүдийн эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой ГССҮТ-ийн эмч нарын баг тун удахгүй БНСУ болон БНХАУ-ын эмнэлэгт  суралцахаар явж байна.
Чиглэл чиглэлээрээ амжилттай суралцаж, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас хасуулах эрхэм зорилгыг өвөртөлж буй ГССҮТ-ийн эмч нарын багийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээж авч уулзан /2024.10.18/ ихийг сурч, эмчилгээ үйлчилгээгээ эх орондоо богино хугацаанд нэвтрүүлэхийг захилаа.

Эмч нар сургалтад хамрагдсанаар нурууны төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй хүзүү, сээр, бүсэлхий нурууны хүнд хэлбэрийн мурийлтыг мэс заслын аргаар Монгол улсад эмчилдэг болохоос гадна нурууны бусад мэс засал “O-Arm болон Navigation system”-ийг нэвтрүүлнэ. 

Мөн  хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийн мэс засал эмчилгээ, хүүхдийн ясны хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээний арга техникт суралцах юм.



Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар