Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

ШИНЭ СУВИЛАГЧИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАЛАА

2024/10/22

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь дадлагажуулан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, анхны сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр эхлүүлсэн.

Энэхүү сургалтын зорилго нь шинэ төгссөн сувилагч нарыг ажлын эхний өдрөөс эхлэн байгууллагын хүн бүр дэмжин туслаж, чанартай сайн хөтөлбөрөөр сургаж сайн мэргэжилтэн бэлдэх юм.

Шинэ сувилагчийг ажлын байран дээр  сургаж дадлагажуулах хөтөлбөр нь шинэ сувилагчийг өөрийн байгууллагад ээнэгшүүлэн дасгаж хүлээн авах, сэтгэл зүйг нь бэлдэж, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллахад маш их дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Тус сургалтын явцтай танилцан сургагч багш, суралцагч мөн сургалтыг Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа ажлын хэсэгтэй уулзан  мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар