Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

"ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, БУУРУУЛАХ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2024/10/18

Орхон аймагт НҮБ-ийн Хүүхдийн сан, ЭМХТ-ийн төлөөллүүд оролцсон сургалт зохион байгууллаа.Энэ үеэр төслийн нэгдсэн танилцуулга, дэмжлэгт хяналт, тулгамдаж буй асуудлын талаар Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн болон ЕБС-ийн эмч нарт оношилгоо, эмчилгээний талаар мэдлэг олгож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ.

Тус төслийн хүрээнд Орхон аймгийн ЕБС-ийн 06-15 насны сурагчдад Хэрэхийн шалтгаант зүрхний эмгэгээс урьдчилан сэргийлэх стрептококкийн хурдавчилсан оношлуурын илрүүлэгт хамруулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаас гадна хүүхдийн зүрхний эмч нарыг 1 сарын хугацаатай зүрхний хэт авиан сургалтад хамруулна.

Стрептококкийн халдварыг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулснаар цаашид үүсэж болох Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар