Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Эмнэлзүйн UpToDate цахим платформын албан ёсны эзэмшигч Wolters Kluwer компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2024/10/10

Тус төвийн захирал Б.Нарантуяа Wolters Kluwer компаний Монгол улсыг хариуцсан ажилтан Харолд Ку, борлуулалт хариуцсан ажилтан Норман Дэри, хэрэглэгчийн асуудал хариуцсан ажилтан Жинжер Чанг нарыг 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр нотолгоонд суурилсан UpToDate цахим платформыг Монгол эмч нар хэрэглэж эхэлснээс хойш даруй 3 жилийн хугацаа өнгөрч,  7000 орчим эмнэлгийн мэргэжилтэн UpToDate-с нотолгоонд суурилсан мэдээлэл авч, эмчилгээ, оношилгоонд ашиглаж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Wolters Kluwer компаний ажилтан Харолд Ку Монголын эмч нарын хэрэглээтэй холбоотой тайланг танилцуулав. Мөн талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон болно.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар