Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ, ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг хийж эхлүүлэхээр ажиллаж байна

2024/10/10

Хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ, ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг хийж эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр уг ажлын хүрээнд цаашид хийх ажлаа төлөвлөх, харилцан тохиролцох  уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЭМХТ-ийн захирал, АУ-ны доктор Б.Нарантуяа, тус төвийн ЭЭЭШСҮАЗА-ны  дарга, хүний гавьяат эмч П.Батчулуун, албаны мэргэжилтэн Г.Батцэцэг, УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа нар болон хамтарсан багийн гишүүд оролцлоо.

Уулзалтаар онолын сургалтуудын үр дүнг хэлэлцэн цаашид зохион байгуулах ажлын байран дээрх чадавхжуулах сургалтын талаар санал солилцлоо.

Уг эмчилгээний бэлтгэл ажлын хүрээнд 2023 онд УНТЭ-ийн Ясны чөмөгний үүдэл эс шилжүүлэн суулгах багаас ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд 12 цуврал онолын хичээлийг цахимаар орсон бол 10 дугаар сарын 14-нөөс ажлын байран  дээр дадлагажуулан чадавхжуулах сургалт эхлэх гэж байна.

Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн ЦЭХСТ-ийн зөвлөх эмч Г.Чимгээ Австри улсын Венийн их сургуулийн эмнэлэгт 2 сар, БНЭУ-ын Маринго Азиа эмнэлэгт 21 хоногийн дадлага сургалтад их эмч М.Номин нар хамрагдсан. 

Цаашид Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулагдтал 2 эмнэлэгт түшиглэн хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах улмаар тус төвд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд уг үйл ажиллагаа чиглэж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар