Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Виртуал сургалтын арга нэвтрүүлэх талаар судлаж байна.

2024/10/10

ЭМХТ-ийн захирал, Анагаах ухааны доктор Б.Нарантуяа, ХНХА-ны дарга Б.Отгончимэг нар Канадын Евразийн худалдааны танхимын бүсийн захирал Татьяана Домиловская болон Канад дахь Британийн Колумбын их сургуулийн профессор Карим Каюми нартай  10 дугаар сарын 09-ны өдөр цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар виртуал сургалтын шинэ технологийг нэвтрүүлэгч “Cyberpatient” байгууллагын талаар мэдээлэл солилцож, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон бол өнөөдөр  виртуал сургалтын платформтой танилцах “Zoom” уулзалтад оролцлоо.

Тус сургалтын платформд одоогоор 130 виртуал өвчтөний мэдээлэл байршсан бөгөөд 27 улсын хэл дээр ашиглах боломжтой. Виртуал сургалтыг ашигласнаар эмч нарын онолын мэдлэгийг илүү бататгах боломж олгохоос гадна бодит өвчтөн дээр ажиллах үеийн сандралыг бууруулахад ач холбогдолтой юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар