Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Өмнөговь аймгийн өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад цахим гарын үсгийн гэрчилгээ олголоо

2024/10/08

Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт болон салбарын цахим шилжилттэй холбоотой эрүүл мэндийн байгууллагуудад тоон гарын үсэг, гэрчилгээ олгох түүний хэрэглээг нэвтрүүлэх үйл ажиллагааг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас эхлүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд тоон гарын үсэг, тоо гарын үсгийн нийтийн түлхүүртэй давтагдашгүй байдлаар холбогдсон хүн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэх эрхийг олгосон цахим баримт бичиг болох гэрчилгээг Өмнөговь аймгийн өрх, сумын эрүүл мэндийн төвийн нийт 17 удирдах албан тушаалтанд олголоо.

Ингэснээр тус аймгийн тухайд тоон гарын үсгийг 100 хувь ашиглаж эхлэх анхны аймаг болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломжууд нээгдэж, цаг хугацаа, зардлыг хэмнэж байгаа юм.

Хуулийн этгээд тоон гарын үсэг авч төрийн үйлчилгээний цахим систем E-business платформоос хуулийн этгээдтэй холбоотой 26 төрлийн үйлчилгээ, мөн нийгмийн даатгал, татвар, гаалийн ерөнхий газар, www.tender.gov.mn цахим сайтуудад нэвтэрч төрийн бүх үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг авах боломж бүрдээд байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар