Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих ажлын байрны сургалтыг эхлүүллээ.

2024/10/07

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд ажлын байранд дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор Өмнөговь аймгийн ЭМГ болон БОЭТ дээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн баг 2024 оны 10 сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд удирдлагын баг болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийн тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох, ажлын байранд дэмжлэгт удирдлагаар хангах, тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, чанар, магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, статистик, программ хангамж, хүний нөөцийн төлөвлөлт, хууль эрх зүй болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар