Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЯПОН УЛСАД ТУРШЛАГА СУДЛАВ

2024/10/04

Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд ЭМЯ, ЭМХТ, НЭМҮТ, МУБИС, АШУҮИС-ийн төлөөлөл бүхий баг Япон улсаас туршлага судлаад ирлээ. 

Уг арга хэмжээгээр Япон улсын Чиба мужийн их сургууль, тус сургуулийн харьяа бага сургууль, Такасаго дунд сургууль, Очаномизү их сургуулийн харьяа цэцэрлэгт очиж тус улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.

Өнөөдөр уг ажлын тайланг Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн бодлогын зөвлөх, Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга нарт танилцууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар