Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

"Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай ойлголт, эрхзүйн зохицуулалт" сэдэвт сургалт зохион байгууллаа

2024/10/04

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Удирдлагын академитай хамтран  албан хаагчиддаа “Ажлын байран дахь хүний эрхийн хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт”; “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ” сэдвээр Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул удирдан явууллаа.

 Тус төв нь  иргэний  эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл хариуцан ажилладаг бөгөөд цахим шилжилтийн хүрээнд хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан хаагчдаа чадавхжуулж, мэдээлэл хариуцагчийн хувьд эрсдэлээс сэргийлэх шаардлага тулгарч байсан юм.  

Мөн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилгын хүрээнд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ” сэдвээр  түгээмэл илэрдэг алдаа, дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өглөө.


Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар