ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
2024/09/13Шалгалтын хугацаа:
Элсэлтийн шалгалт 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ШУТИС-ийн номын санд хуваарийн дагуу зохион байгуулагдана.
Шалгалтад оролцогч та:
- Шалгалт эхлэхээс 40 минутын өмнө ирж бүртгэлээ баталгаажуулан танхимд орсон байна, хоцорсон тохиолдолд шалгалтад оруулах боломжгүй.
- Шалгалтын байранд байршуулсан дуугүй хөтөчийн дагуу шалгалт өгөх хуваарьт танхимд ирнэ.
- Шалгалтын танхимд иргэний үнэмлэхээр нэвтрүүлэх тул бүү мартаарай /E-Mongolia нэвтрэлт/.
- Комиссын гишүүдийн чиглүүлсэн суудалд сууж, шалгалтын зааврыг анхааралтай сонсож, өөрийгөө бэлдэнэ.
- Шалгалтын танхимд нэвтрэхдээ дэвтэр, гар утас, зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйлсийг гадна үлдээж орно.
- Шалгалт авах орчинд интернет хязгаарлалт хийх тул хувийн төхөөрөмжид сануулсан нууц үгээ өөрийн хэрэглэдэг хайлтын системийн Settings хэсгээс урьдчилан харж, тэмдэглэж авсан байна.
- Шалгалтыг бэлдсэн таблет ашиглан hr.hdc.gov.mn сайтын 100 сорилоор 100 минутын хугацаанд авах тул цагаа зөв төлөвлөж, шалгалтаа амжилттай өгөөрэй.
hr.hdc.gov.mn-д нэвтрэх нууц үг
- Нууц үг сэргээх шаардлага гарвал Yahoo и-мэйл ажиллахгүй тул программд бүртгүүлсэн Yahoo хаягаа заавал сольно. Мөн и-мэйл хаяг алдаатай байж магадгүй тул хаягаа зөв бичсэн эсэхээ нягтлана уу.
- Нууц үгээ сэргээж чадахгүй байвал хувийн и-мэйл хаягнаас credit@hdc.gov.mn и-мэйл хаягт өөрийн регистр, овог, нэр, ургийн овог, оршин суугаа аймаг, сум/дүүрэг, баг/хороогоо илгээхэд таны и-мэйл хаягийг сольж өгнө. Ингэснээр та нууц үгээ өөрөө сэргээж чадна.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29