Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2024/09/13Эрүүл мэндийн хөгжлийн төв, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн 2-р харьяа эмнэлэгтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд анагаах ухааны эрдэм шинжилгээний судалгаа, эмнэлгийн мэргэжилтний солилцоо, хамтын ажиллагааг зохион байгуулах, урт, богино хугацааны сургалт, зочин профессорын хөтөлбөр зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хөгжил, бодлого тогтолцооны шинэчлэлтийн талаар туршлага солилцох, анагаах ухааны чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм.
Санамж бичиг зурах ажиллагаанд Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн 2-р харьяа эмнэлгийн ерөнхийлөгч Чүи И, дэд ерөнхийлөгч Ян Шүэжүн, Эрдэм шинжилгээний албаны дарга, Гэмтлийн мэс заслын төвийн орлогч захирал Ван Жианджон, Ясны сийрэгжилтийн хэлтсийн дарга Донгмэй, Гадаад харилцааны мэргэжилтэн Бөхцэцэг, тус төвийг төлөөлөн ЗСУА-ны дарга Л.Оюунчимэг болон албадын дарга нар оролцлоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29