Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024 12 сар
37,271
Халдварт бус өвчин 2024.12 сар
3,693,186

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЙН ТУРШЛАГА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/09/10

 Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, чанарын чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй чадавхижуулах, эрүүл мэндийн байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Олон улсын Магадлан итгэмжлэл авсан "Тэгш Дүүрэн Хүслэн" өрхийн эрүүл мэндийн төвийн туршлагыг хуваалцах өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн  15, 30,  Хан-Уул дүүргийн  15, 21, Сүхбаатар дүүргийн  13, 18, Чингэлтэй дүүргийн 7, 12, Сонгино хайрхан дүүргийн  31, 2  дугаар хорооны 10 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, танин тодруулгын чиглэлээр туршлага судаллаа.  

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар