Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

2024/07/19

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гадаад улс руу эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явж буй иргэдийн донор болон эмчлүүлэгч буюу реципиентийн хоорондын хамаарлыг хянаж ажилладаг.

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зорилгоор БНТУ уруу явах нь нэмэгдэж байгаа юм. Энэ хүрээнд хамтран ажиллахаар ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны консултай уулзаж санал солилцлоо.

Уулзалтын үеэр дээрх иргэдийг хүндрэл, чирэгдэл учруулахгүйгэр хэрхэн бүртгэх, хянах талаар болон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах чиглэлээр суралцуулах асуудлуудаар  ярилцлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар