Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР, НААДМЫН АМРАЛТЫН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭ

2024/07/16

2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны Үндэсний их баяр, наадмын амралтын өдрүүдэд нийт 752 эх амаржиж, 751 нярай амьд төрсөн байна. Амьгүй төрөлтийн 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

Амаржсан эх, нярайн мэдээлэл, 2024.07.10-15-ны өдрүүдэд 


Амбулаторид 36 621 үзлэг хийгдсэний 70.0 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Түргэн тусламжийн 13042 дуудлага хүлээн авч үйлчилснээс 2758 буюу 21.1 хувь нь хүүхэд, 10284 буюу 78.9 хувь нь насанд хүрэгчид байна.

Эмчийн үзлэгийн тоо, 2024.07.10-15-ны өдрүүдэд


Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар 181 насанд хүрэгчид, 107 хүүхэд эмчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 23.2 хувь уушгины хатгалгаатай хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 07 сарын 10-аас 07 сарын 15-ны өдрийн мэдээгээр нийт 29392 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 16214 буюу 55.2 нь насанд хүрэгчид, 13178 буюу 44.8 хувь нь хүүхэд байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн 15.6% (2530), хүүхдийн 10.0% (1316) нь осол гэмтлийн шалтгаантай байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар