ОРХОН АЙМГИЙН БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
2024/03/06Төвийн захирлын тушаалаар төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдан, батлагдсан удирдамж, хуваарийн дагуу явцын үнэлгээ хийж байна.
Энэ удаа Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөлжсөн мэргэшлийн “Яаралтай тусламжийн сувилахуй”, “Эрчимт эмчилгээний сувилахуй” сургалтын чиглэлд 3 дугаар сарын 06-ны өдөр явцын үнэлгээ хийлээ.
Сургалтын нэгдсэн зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, сургалтын үнэлгээ, орчин нөхцөл, суралцагчдад үзүүлэх дэмжлэг зэрэгт үнэлгээ хийж, суралцагчдын сургалтын орчинтой танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29