Амгалан АГТМЭ-ийн төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийлээ.
2024/02/22Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны А/03 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд хийх явцын үнэлгээ үргэлжилж байна.
Энэхүү үнэлгээнд төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалт эрхлэх 17 байгууллагын мэргэжил дээшлүүлэх сургалтын 80 гаруй чиглэлийг хамруулж байна.
Өнөөдөр Амгалан АГТМЭ-ийн төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх “Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо судлал”, “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал судлал” тус бүр 3 сарын хугацаатай сургалтын чиглэлүүдэд явцын үнэлгээнд хийлээ.
Үнэлгээний үеэр Амгалан АГТМЭ-ийн захирал Ц.Батболд төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, цаашид сургалтын чанарыг улам сайжруулах, эх баригчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа танилцууллаа.
Үнэлгээний ажлын хэсэгт сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл Өргөө АГМТЭ-ийн сургалтын арга зүйч оролцож үнэлгээ хийн туршлага солилцлоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29